Өчигдрийн Өдрийн Сонины дугаарт гарсан Монголын Хөрөнгийн Биржийн захирал Р.Содхүүгийн ярилцлага олж уншлаа. Зарим нэг зүйл нь арай ч дээ гэмээр санагдсан болохоор өөрийн бодлоо бусадтай хуваалцахаар шийдэв.
Энэ компани манай Оюу гэдэг толгойн нэрийг барьж хувьцаа гаргаад мөнгө босгочихоод, тэр мөнгөөрөө хөрөнгө оруулна гээд ороод ирж байгаа байхгүй юу. Бидний юмаар бидэнд хөрөнгө оруулалт хийх гэж байна шүү дээ. Тэгээд эндээс ашиг хүртэх гэж байна.
Энэ яг юу гэсэн үг вэ? Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгоод түүгээрээ хөрөнгө оруулалт хийх чинь уг нь энэ хүний ажиллаж байгаа салбарын ганц хийх ёстой зүйл нь биш билүү? Би жишээ нь Хосоог буга агнаад ир гэж явуулаад 3 ийг агнаад эврийг нь аваад ирэхээр нь “хэрэв ээ би явсан бол 30 ийг агнаад ирэх байсан юм, гэхдээ яахав би чамд явсан зардлыг чинь өгөөд наад эврийг чинь авъя” гэж байгаатай утга нэг бус уу? Та хэд юу гэж бодож байна?
Posted by Hantulga on October 22nd, 2008 :: Filed under
ГайхшралTags ::
гайхал,
Содхүү
Саяхан МУИС ЭЗС ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Дуламсүрэн багшийн “Олон Улсын Валют Санхүү” хичээл дээр бэлтгэсэн Америкийн хоёр дахь том банкны тухай танилцуулга презентэйшнийг хүргэхээр шийдэв. Иймэрхүү хэд хэдэн слайдууд бэлдсэн байгаа, сонирхолтой санагдвал бусдыг нь бас хүргэж болох юм.
Posted by Hantulga on October 22nd, 2008 :: Filed under
Гэрийн даалгавар
6. Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо
Эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа бөгөөд статистик тоо баримтаас харахад сүүлийн 4 жил 8.7%-тай байна. Эдийн засгийн өсөлт нь уул уурхайн бүтээгдэхүүний өсөлттэй холбоотой гарсаныг хэн бүхэн мэднэ бизээ. Энэ салбар дахь төрийн оролцоо хэрээс хэтэрсэн зүйл болоод байна. Монгол улс өөрийн орон төдийгүй дэлхийд хамгийн их, гэнэтийн ашгийн 68%-ын татвар тогтоосон.\хавсралт\ Энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг бууруулж засгийн газрын эрсдлийг ихэсгэж байгаа юм. Уул уурхайн татвар нь олон улсын практикаас хол зөрүүтэй байна. Ийм учраас төрийн уул уурхайн салбарт баланслагдсан уул уурхайн татвар тогтоож, хувийн пүүсүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд үр ашигтай байх үндсийг бүрдүүлэх ба нэмэгдсэн өртгийг бий болгох үйлдвэрлэлийг дэмжих, судалгаа шинжилгээ(R&D)-г нэмэгдүүлэхийг дэмжсэн хууль боловсруулах шаардлагтай байна. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд уул уурхай дахь лицензийн эрс буурсан үзүүлэлтэй байгаа юм
ЦААШ УНШИХ »
Posted by Munkhchimeg on October 21st, 2008 :: Filed under
Монголын эдийн засаг
3. Хөдөлмөрийн зах зээл дэх төрийн оролцооны нөлөө
Дараагийн асуудал бол хөдөлмөрийн зах зээлийн жам ёсны үнэ буюу цалингийн хэмжээнд төр зохицуулалт хийснээр гажуудал үүсгэж байна. байна. Зах зээлийн системд үйлдвэрлэгчид ажилчдын ахиу бүтээгдэхүүнд суурилж цалинг тогтооно. Ингэж байж гэмээнэ ашигтай ажиллах ба ашиг нь тэдгээрийн хөдөлгөгч хүч болж байдаг. Гэтэл Монголд хувийн хэвшлүүдийн цалингийн жишиг болдог төрийн байгууллагуудын цалинг нэмж байгаа нь эдийн засаг дахь нийт цалингийн хэмжээг нэмэгдүүлж хувийн хэвшлийнхэн энэ хэмжээний бүтээмжгүй, боловсрол мэдлэг туршлагагүй хүмүүст ч ийм хэмжээний цалин олгох болж байна. Энэ нь тэдгээрийг урамшуулж чадахгүй. Үйлдвэрлэгчидэд үйлдвэрлэлээ багасгах, нийлүүлэлтэд саад болох байдлыг бий болгож байгаа юм. Монгол улсын хувьд төсвийн зарлага сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа бөгөөд үүний ихэнх хувийг төрийн байгууллагын ажилчдын цалингын өсөлт, нийгмийн халамжийн үйлчилгээний өсөлттэй холбоотой байсан юм. 2006 онд улсын дундаж цалин 127.7 байсан нь 2007 онтой харьцуулахад маш бага байгаа юм. 2007 оны хувьд Төсвийн байгууллагын ажилагсдын цалин 30% өсөлттэй байсан бөгөөд цаашид 2008 онд 20% нэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300000 хүртэл нэмэгдүүлэх зорилго тавиад байгаа юм.
ЦААШ УНШИХ »
Posted by Munkhchimeg on October 12th, 2008 :: Filed under
Монголын эдийн засаг
Энэхүү бүтээл нь Монгол улсын эдийн засаг дахь төрийн оролцооны тухай судалсан судалгааны ажил бөгөөд үүнийг үнэлгээ, шинжилгээний хамт үзүүлэхээр шийдлээ. Та бүхэндээ цувралаар энэ бүтээлийг цогц нийтлэх юм. Эхний хэсгээрээ Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний индексүүд гэсэн сэдвийг сонгож байна. Дашрамд дурдахад энэ бүтээл маань Хаекийн нэрэмжит шагнал хүртсэн билээ.
ЦААШ УНШИХ »
Posted by Munkhchimeg on October 8th, 2008 :: Filed under
Монголын эдийн засаг
Клубт шинэ гишүүн нэмэгдлээ. Хэдийгээр манай клуб үйл ажиллагаагаа эрчимтэйгээр эхлүүлээгүй байгаа ч өнөөдөр нэгэн шинэ гишүүнийг өөрсдийн эгнээнд нэмлээ. Түүний нэрийг С.Мөнхчимэг гэдэг.
С.Мөнхчимэг
1987 онд Сүхбаатар аймагт төрсөн. 2005 онд Арван жилийн Нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. МУИС-ийн ЭЗ-ийн онолын ангийн оюутан. Хаекийн нэрэмжит уралдааны тэргүүн байрыг эзэлж байсан.
Багын хоч: Ломоносов
Posted by Хосбаяр on October 8th, 2008 :: Filed under
Клубын тухай

Өнөөдөр сонины өчигдрийн дугаарт гарсан редакцийн уулзалтыг хүргэж байна.
Тэмдэглэсэн И.Отгонжаргал, Ц.Цэвээнхэрлэн (2008-10-06)
-Редакцын уулзалт-
“Өнөөдөр” сонины редакцид УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх, Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал нар зочиллоо. Энэ удаагийн уулзалтаар бид Монгол Улсын мөнгөний бодлого, төсвийн тодотгол, инфляцын өсөлт, нийгмийн халамж, үйлчилгээ тойрсон олон асуудлыг хөндлөө.
-Инфляцыг 12 хувь болгож бууруулахад мөнгөний бодлого, үндсэн чиглэлийн уян хатан уялдаа холбоог хэрхэн бий болгох вэ?
ЦААШ УНШИХ »
Posted by Хосбаяр on October 6th, 2008 :: Filed under
Монголын эдийн засаг
Дэлхийн эдийн засаг дахь нөлөө нь өдрөөс өдөрт ихсэж байгаа Хятадын тухай тусгай хичээл хүртэл үзэх болжээ. “Хятадын эдийн засаг” гэдэг хичээл дээр “одооны Хятад улсын нийгмийн эдийн засаг Япон улсын 30-40 жилийн өмнөхтэй адилхан байгаа ” гээд хэдэн тоо баримт өглөө
|
Индекс
|
Хятад
|
Япон
|
|
Дундаж наслалт
|
эм
|
эр
|
эм
|
эр
|
|
73.33
|
69.63 (2004он)
|
73.35
|
69.31
(1970 он)
|
|
Нялхсын эндэгдэл (%)
|
19.0 (2005он)
|
19.1 (1975он)
|
|
ДНБ-д эзлэх ХАА (%)
|
11.8 (2006он)
|
11.2 (1965он)
|
|
Хотын иргэдийн Энгелийн тоо(%)
|
35.8 (2006он)
|
35 (1968он)
|
|
1 хүнд оногдох цахилгаан хэрэглээ(Kwh)
|
1907 (2005он)
|
1935 (1965он)
|
Гэтэл одоогоор Хятадын ДНБ-н өсөлт 10%, Японых 1-2% байдаг байна.
Posted by Chandmani on October 4th, 2008 :: Filed under
Макро эдийн засаг
Ийнхүү манай эдийн засгийн клуб 9 сарын 23ны өдөр албан ёсоор шангаа татаж байна. Нийт дөрвөн гишүүнтэйгээр үүдээ нээж байгаа бөгөөд эдгээр гишүүдийг нэг нэгээр нь товч танилцуулбал:
1. Б.Энхбат, Монгол Туркийн хамтарсан сургуулийг 2006 онд төгссөн. Өдгөө Канадын Ванкувер хотод Бритиш Колумбийн их сургуульд сурдаг. Эдийн засагч мэргэжлээр суралцаж байгаа.
2. Б.Чандмань, Арван жилийн нэгдүгээр сургуулийг 2005 онд төгссөн. Осакагийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцдаг.
3. Г.Хантулга, ОХУ-д ерөнхий боловсрол эзэмшсэн. МУИС-ийн ЭЗС-д Банкны ангийн оюутан.
4. Б.Хосбаяр, Арван жилийн нэгдүгээр сургуулийг 2005 онд төгссөн. Өдгөө МУИС-ын Математик Компьютерийн сургуулийн Эдийн засаг математик загварчлалын ангид сурдаг.
Posted by Хосбаяр on September 23rd, 2008 :: Filed under
Боловсрол,
Макро эдийн засаг
Миний хаяа нэг сөхөж хардаг блог байх. Харвардын профессор Грег Манкив (Greg Mankiw) гээд хүний. Хаяа харахаар дандаа дэлхийн хэмжээний юм яриад алга болноо. Өөрөө ч их том хүн л дээ. Бушийн эдийн засгийн зөвлөх байсан. Дэлхийн хамгийн нөлөөтэй эдийн засагч гэгддэг хүн. Харин нэг хартал сайн эдийн засагч болохын тулд яах вэ гэсэн оюутнууддаа зориулсан зөвлөгөө байхыг нь олж харлаа. Манай үеийнхэнд, надад их хэрэгтэй эд шиг болохоор нь орчуулаад тавья гэж бодлоо.
ЦААШ УНШИХ »
Posted by Хосбаяр on September 23rd, 2008 :: Filed under
Боловсрол